Бурхан багшийн мөрөөр...
Дилав Хутагт Данзанламэдийн удирдах Энэтхэг аяллын хөтөлбөрт аялалд урьж байна,
Энэхүү 13 өдрийн хөтөлбөрөөр бид Гималайн уулын өвөрт байрлах, Дээрхийн гэгээн Далай багшийн амьдран суудаг Дарамсала хотоос эхлэх болно. Ариун хийд, эрдэмт багш нарын сургалтад хамрагдаж, үргэлжлүүлэн Бурхан багш номын хүрдийг анх эхлүүлсэн Варанаси хот, мөн цаашлаад түүний гэгээрлийн хутгийг олсон бодь модны дэргэд хүрэх болно. Аялал Бельги улсын сүсэгтэн олонтой хамт явах бөгөөд нийт 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр зохион байгуулагдана.
Мэдээлэл
-
Ангилал : Энэтхэг
-
Аяллын өдөр : 2026-11-07
-
Байршил : Дарамсала, Варанаси, Бодьгая





